Дэлхийн 8 дахь гайхамшиг Монголд сүндэрлэнэ. Модгүй төв цэцэрлэг, усгүй усан оргилуур Монголд анх удаа

Дэлхийн улс орнууд түүх соёлоороо аялагч жуулчидийн анхаарал татах гэж өрсөлдөж хэдэн хатуу вальют эх орондоо авч үлдэх марафонд өрсөлдөж байна. Энэхүү уралдааныг тэргүүлэгч нь яах аргагүй дэлхийн 7 гайхамшиг хэмээн алдаршсан олон зуун жилийн настай түүхийн хосгүй үнэт цогцолборууд юм. Харин манай хотын хувьд 8 дахь гайхамшиг бүтээх гэж хэр чадлаараа л үзэж байна. Утаагүй зуух хүмүүстээ хямдралтай шахаж тараагаад байхад дэлхийн хүмүүс огт гайхаж өгөхгүй хотын дарга нар нэг хэсэн бажига авсан. Одоо харин яах аргагүй мэргэн санаа олж дэлхийн 8 дахь гайхамшигт өрсөлдөх гэж байна. 60 жилийн түүхтэй төв цэцэрлэгт хүрээлэнд модгүй цэцэрлэг, усгүй усан оргилуур барих гайхамшигт санаа юм. Харилцаа холбоо интернэт, гар утас хөгжөөгүй байхад аав ээж 2 яаж болздог байсан юм бол гэж зарим залуус гайхдаг гэсэн тэгвэл энэ цэцэрлэгт чиний хорвоод мэндлэх түүх эхэлсэн байх магадлал маш өндөр юм. Учир нь бидний ээж аавын үед энэ л цэцэрлэгт хүрээлэн одоогийнхоор бол facebook харин орцны хана бол тухайн хүний profile, ангийн ширээ DM талбар байжээ. Аав ээж чинь энэ цэцэрлэгт анх нэг нэгдээ post мэт харц шидэлцэж like мэт гитар дарж дуу дуулж mention мэт танилцаж chat мэт болзож явсан байдаг. Хосууд 55 нас хүртэлээ хайр сэтгэлээрээ харин түүнээс цааш дурсамжаараа амьдардаг гэсэн судалгаа байдаг. Энэхүү судалгаа нь манай хотод нэг их нөлөөлөхгүй учир нь хотын хүн амын 65%  нь 34 хүртэл насны залуус байдаг. Угаасаа ч Монгол хүний дундаж нас 55 байдаг тул дурсаж эхлээгүй байхдаа чад хийдэг эмээ өвөө нарын дурсамжийн цэцэрлэг бидэнд хэрэггүй гэж мэргэн түшээд бодсон бололтой. Дэлхийн бусад орны хотын дарга нар тэнэг болохоороо л төв цэцэрлэгтээ хэрэггүй баахан мод ургуулаад байгаа нь нэн тоогүй. Бусад орнууд манай дарга нарын санааг хулгайлж өнгөрсөн баларсан түүх өгүүлсэн хэдэн бургас модноосоо салж усгүй оргилуур хийхээс өмнө гялс амжуулах хэрэгтэй байдаг. Гэтэл гай газар доороос гэгчээр хашаа тойроод Хятадын эрлийз, Америк, Германы тагнуул залуучууд элдэв цаас нааж уриа лоозон хийж манай дарга нарын гео улс төрийн бодлгод гай болоод байна. Модгүй цэцэрлэгт зугаалж, усгүй усан оргилуурт сэрүүцэж, тэнгэрийн замаар аялаж, утаагүй зууханд шорлог шарж иднэ гэдэг яах аргагүй дэлхийн 8 дахь гайхамшиг биш гэж үү!!!

 

Нийтлэлч: Г.Эрдэнэтөгс

Сэтгэгдэлүүд

Нийт 3 сэтгэгдэл байна

  1. Зочин - 2020-04-11 20:32:24

    yojtoi goy unen l bichisen bna shdee.

  2. Зочин - 2020-04-11 20:02:50

    Энэ “сэтгүүлч” төрсөн сумандаа ганц мод тарьж үзсэн юм уу? Хотоос минь зайлж үз!.

  3. Зочин - 2020-04-11 20:01:06

    Иймэрхүү балай юм бичиж нэрээ гаргах гэсэн гудамжны “сэтгүүлчид” далд ороосой. Попордог улстөрчдөөс ялгаа байхгүй..

Сэтгэгдэл үлдээх