ОХУ-аас ирэх монголчуудыг энэ сарын 28-наас хил нэвтрүүлэхгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэд хэдэн шийдвэр гаргасныг танилцууллаа.  Засгийн газрын 102 дугаар тогтоолын дагуу дөрөвдүгээр сарын 30 хүртэл агаар, газрын замын боомтуудаар зорчих тээврийн хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарласан. ОХУ дахь монголчууд эх орондоо ирж буйтай холбогдуулан уян хатан бодлого гаргасан.

Тухайлбал:

  1. Цагааннуурын боомтоор иргэдийн орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагаас хаана.
  2. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 28-ны 06:00 цаг хүртэл хүмүүс хүлээж аваад, үүнээс хойш хаах юм байна
  3. Гадаадаас ирэх Монгол Улсын иргэдийг УОК-ийн шийдвэрээр Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг боомтоор зохион байгуулалттайгаар нэвтрүүлж, 14 хоног тусгаарлах арга хэмжээ авахаар болжээ.
  4. ОХУ-ын Ташантай боомт, Цагаан нуур боомтоор нэвтрэх хүсэлт гаргасан 36 оюутан байна.  Үүнээс 11 өнөөдөр Монголын хилээр орж ирж байгаа,  тэднийг байрлуулах тусгаарлах байрны бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Хятадтай хил залгаа боомтуудын үйл ажиллагааг  хязгаарлажээ. Харин ачаа тээвэр, транзит тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Хилийн чанад дахь монгол иргэдийг авчрах асуудлыг Улсын онцгой комисст даалгасан. ХХААҮХҮЯ-ны мэдээлснээр Хүнсний хангамж өнөөдрийн байдлаар хэвийн байна. Өнөөдрийн байдлаар 279 цэгт нөөцийн мах зарагдаж байна. Тус яамнаас махны хомсдолд орохгүй гэдгийг онцоллоо.

ЧАРТЕР НИСЛЭГИЙН ХУВААРЬ ТОДОРХОЙ БОЛТОЛ ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХГҮЙ

Гадаад харилцааны яамнаас коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрсэн үед Монгол иргэд эх орондоо ирэх боломж нь улам хумигдаж байна гэдгийг мэдээллээ. Өвчин дэгдсэнээс хойш нийт 21 мянган иргэн эх орондоо иржээ. Чартер нислэг үйлдэх нь тодорхой тохиолдолд тийзээ захиална. Гадаад харилцааны яам гадаадад зорчих иргэдийн бүртгэлийг хүлээж авахгүй. Иймд ямар ч өргөдөл хүлээн авахгүй тул гадаад харилцааны яам, ЭСЯ-нд биечлэн очих, өргөдөл өгөхгүй байхыг анхаарууллаа

Сэтгэгдэлүүд

Нийт 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл үлдээх