• info@zon.mn
  • (976) 7700-1206

МЭДЛЭГ ОНОЛЫН НЭГДЭЛ /МОН/-ИЙН ЧИГ ҮҮРГИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЛОО

2019-06-18   117

Э.Одбаяр, М.Чимэдтогтох, Г.ЭрдэнэтөгсЗОН-ын дүрмийн өөрчлөлтөөр хэд хэдэн заалтуудыг задалж боловсронгуй болгосноос гадна намын удирдлагын чиг үүргийг илүү тодорхой болгожээ. ЗОН-ын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/-ийн чиг үүргийг боловсронгуй болгож дүрэмдээ тусгасныг Дээд шүүх бүртгэж авчээ. МОН-ийн дарга М.Чимэдтогтох ЗОН-ын ээлжит Бага хурлын үеэр намын удирдлагуудаас МОН-ийн тамгаа хүлээн авлаа. Ийнхүү МОН-ийн дарга нь намын дүрмийн дагуу ЗОН-ын удирдлагын бүрэлдэхүүнд албан ёсоор багтаж байгаа юм.

Дээр дурдсан шийдвэрүүдтэй холбоотой намын дүрэмд орсон зарим өөрчлөлтүүд:
14.4.1    Зон Олны намын удирдлага
-    ЗОН-ын Дарга.
-    ЗОН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга.
-    ЗОН-ын дэргэдэх Мэдлэг Онолын Нэгдэл /МОН/-ийн дарга.


22.4.    МОН нь Зөвлөлтэй байна. МОН-ийн Зөвлөлийн бүрэлдэхүүнийг МОН-ийн дарга өөрөө томилно.
22.5.    Тус зөвлөл нь ЗОН-ын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвших боловсон хүчнийг бүрдүүлэх, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй.
22.6.    МОН нь Зөвлөлдөх хуралтай /ЗХ/ байна. Зөвлөлдөх хурал нь ЗОН-ын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдээс бүрдэнэ.
22.7.    МОН-ийн Зөвлөлдөх хурлын гишүүд буюу ЗОН-ын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь МОН-ээс зохион байгуулах эрдэм шинжилгээний хурал, сургалт, судалгаа, үйл ажиллагаанд оролцох үүрэгтэй.
22.8.    МОН-ээс ЗОН-ын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ-ын болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн талаар Бага хуралд санал оруулна.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү