• info@zon.mn
  • (976) 7700-1206

ЗОН-ЫН ДҮРЭМД ОРУУЛСАН ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮРТГЭЛЭЭ

2019-06-17   373

 

ЗОН-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцлээ. ЗОН-ын 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит Бага хурлаас намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцсэн хэмээн үзэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэв.

ЗОН-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийн товч танилцуулга:

- ЗОН-ын удирдлагын чиг үүргийг тодорхой болгосон.
- Монголд анх удаа намын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллагыг /Мэдлэг Онолын Нэгдэл/ намын үндсэн бүтцэд оруулж өгсөн.
- Монголд анх удаа намын дэргэдэх ЭШБ МОН-ийн даргыг намын удирдлагын бүтцэд албан ёсоор оруулсан.
- Монголд анх удаа намын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг намын дэргэдэх ЭШБ МОН-ийн эрдэм шинжилгээний хурал, сургалт, судалгаа, үйл ажиллагаанд оролцох үүргийг дүрэмдээ тусгасан.
- Намын бүх шатанд эмэгтэйчүүдийн төлөөллийн суудал хадгалах квотыг 15-аас доошгүй хувиар тогтоож байсан бол 20-оос доошгүй хүртэл хувь болгохоор нэмэгдүүлж тусгасан. Үүнд намын төлөөллийн төв байгууллага Бага хурал, УЗ, УИХ-ын болон бүх шатны орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшигчдийн төлөөлөл зэрэг багтсан болно. Энэ нь ЗОН Монгол улс дах хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, эрхийг хамгаалахад бодит үйлдлээ илэрхийлж байгаа хэлбэр юм.
- Намын дээд шагналын нэрийг “Их Монгол” одон хэмээн нэрлэсэн. Монгол үндэстэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их гүрнийг байгуулж, түүнийгээ Их Монгол улс хэмээн нэрийдсэн байдаг. Орчин үеийн ойлголтоор авч үзвэл хүлээн зөвшөөрөгдсөн их гүрэн нь эдийн засаг, шинжлэх ухаан, оюуны чадавхи мэдлэг боловсрол, зэвсэгт хүчин, улс төрийн бодлогоороо тэргүүлэгч улс байдаг. Үүнийг бэлгэдэж 'Их Монгол" одон хэмээн нэрийдэх санал боловсруулсан. "Их Монгол" одон нь намын харьялал үл харгалзан Монгол улсын хөгжил дэвшил, оюун санаа, шинжлэх ухааны салбарт гавъяа байгуулсан эрхэмд олгогдох юм. Монгол дах хамгийн бодит үнэлэмж бүхий шагнал байхаар төлөвлөсөн. /Жишээ нь дагалдах мөнгө санхүү, эдийн урамшуулал/ Энэхүү шагналыг олгох саналыг ЗОН-ын дэргэдэх ЭШБ МОН-ээс оруулж ирж байгаагаараа онцлогтой.

Зон олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ  http://supremecourt.mn/news/461

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү