• info@zon.mn
  • (976) 7700-1206

ЗОН-ЫН ДҮРМИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭВ

2019-06-17   434

 

ЗОН-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэхээр тусгасан. ЗОН-ын дүрэмд орсон өөрчлөлтийг өнөөдөр Улсын Дээд Шүүх хуульд нийцсэн гэж үзэн бүртгэн авч, эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх асуудлыг нэг шат ахиуллаа. Үүнээс дурдвал намын бүх шатанд эмэгтэйчүүдийн төлөөллийн суудал хадгалах квотыг 15-аас доошгүй хувиар тогтоож байсан бол 20-оос доошгүй хүртэл хувь буюу түүнээс дээш болгохоор нэмэгдүүлж тусгасан. Үүнд намын төлөөллийн төв байгууллага Бага хурал, УЗ, УИХ-ын болон бүх шатны орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшигчдийн төлөөлөл зэрэг багтжээ. Энэ нь ЗОН Монгол улс дах хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, эрхийг хамгаалахад бодит үйлдлээ илэрхийлж байгаа хэлбэр юм. ЗОН-ын зүгээс цаашид эмэгтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх асуудалд идэвхи гарган ажилласнаар эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд ахиц гарна гэдэг байр сууринд нэгдсэн юм. Өнгөрсөн Бага хурлаар ЗОН-ын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааны талаар гишүүд мэдээлэл авч, хамтран ажиллахаа илэрхийлсэн. ЗОН-ын эмэгтэй гишүүд тус холбоог үүсгэн байгуулж, холбооны тэргүүнээр Д.Насанбаяр сонгогдож албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Сэтгэгдэл

  1. Зочин

    ХHuuhed emegteichuudiin huchirhiilliin asyudal deer dugarache zambara aldlaa

  2. Зочин

    Хэзээ Монгол улс эмэгтэй ерөнхий сайд, ерөнхийлөгчтэй болох бол? Тэр өдрийг үзчихээд үхэх юмсан.

  3. Зочин

    Эмэгтэй дэмжигч гишүүдээ өшөө сайн нэмэгдүүл, тэгвэл суудал хадгалах квот чинь дагаад өсөх боломжтой болно. Амжилт

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү