• info@zon.mn
  • (976) 7700-1206

ЗОН ОЛНЫ НАМ НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2019-04-28   2818

ЗОН ОЛНЫ НАМЫН ЭЭЛЖИТ БАГА ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн ЗОН-ын даргын тушаалаар товлогдсон ЗОН-ын ээлжит Бага хурал 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо хуралдлаа. Бага хурал 70 хувийн ирцтэйгээр 15:00 цагаас эхэлж, 19:00 цагт өндөрлөсөн байна. Хурлыг ЗОН-ын дарга Г.Эрдэнэтөгс нээж, ЗОН-ын ЕНБД Э.Одбаяр удирдлаа. Тус хурлаар ЗОН-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, Зон Олны нам УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох талаар хэлэлцэн шийдвэр гаргажээ. Мөн намын дотоод зохион байгуулалт болон үндсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, намын удирдлагууд ЗОН-ын 2016-2018 оны ажлын тайланг Бага хуралд танилцууллаа.

 

 

ЗОН ОЛНЫ НАМ УИХ-ЫН НӨХӨН СОНГУУЛЬД ОРОЛЦОХЫГ БАГА ХУРЛЫН ГИШҮҮД ДЭМЖЛЭЭ

 

УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох асуудлаар ЗОН-ын төлөөллийн төв байгууллага болох Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж шийдвэрлэлээ. Зон Олны нам сонгуульд оролцох шийдвэрийг холбогдох бичиг баримтын хамт бүрдүүлж Сонгуулийн Ерөнхий Хороонд хүргүүлэхийг ЗОН-ын Удирдах зөвлөлд үүрэг болголоо. ЗОН-аас нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Бага хурлаас сонгох юм.

 

 

ЗОН ОЛНЫ НАМЫН ДҮРЭМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

 

ЗОН-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийн товч танилцуулга:

- ЗОН-ын удирдлагын чиг үүргийг тодорхой болгосон.
- Монголд анх удаа намын дэргэдэх ЭШБ-ыг намын үндсэн бүтцэд оруулж өгсөн.
- Монголд анх удаа намын дэргэдэх ЭШБ-ын даргыг намын удирдлагын бүтцэд албан ёсоор оруулсан.
- Монголд анх удаа намын бүх шатны удирдлагад нэр дэвшигч, УИХ болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг намын дэргэдэх ЭШБ МОН-ийн эрдэм шинжилгээний хурал, сургалт, судалгаа, үйл ажиллагаанд оролцох үүргийг дүрэмдээ тусгасан.
- Намын бүх шатанд эмэгтэйчүүдийн төлөөллийн суудал хадгалах квотыг 15-аас доошгүй хувиар тогтоож байсан бол 20-оос доошгүй хүртэл хувь болгохоор нэмэгдүүлж тусгасан. Үүнд намын төлөөллийн төв байгууллага Бага хурал, УЗ, УИХ-ын болон бүх шатны орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшигчдийн төлөөлөл зэрэг багтсан болно. Энэ нь ЗОН Монгол улс дах хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоо, эрхийг хамгаалахад бодит үйлдлээ илэрхийлж байгаа хэлбэр юм.
- Намын дээд шагналын нэрийг “Их Монгол” одон хэмээн нэрлэсэн. Монгол үндэстэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их гүрнийг байгуулж, түүнийгээ Их Монгол улс хэмээн нэрийдсэн байдаг. Орчин үеийн ойлголтоор авч үзвэл хүлээн зөвшөөрөгдсөн их гүрэн нь эдийн засаг, шинжлэх ухаан, оюуны чадавхи мэдлэг боловсрол, зэвсэгт хүчин, улс төрийн бодлогоороо тэргүүлэгч улс байдаг. Үүнийг бэлгэдэж 'Их Монгол" одон хэмээн нэрийдэх санал боловсруулсан. "Их Монгол" одон нь намын харьялал үл харгалзан Монгол улсын хөгжил дэвшил, оюун санаа, шинжлэх ухааны салбарт гавъяа байгуулсан эрхэмд олгогдох юм. Монгол дах хамгийн бодит үнэлэмж бүхий шагнал байхаар төлөвлөсөн. /Жишээ нь дагалдах мөнгө санхүү, эдийн урамшуулал/ Энэхүү шагналыг олгох саналыг ЗОН-ын дэргэдэх ЭШБ МОН-ээс оруулж ирж байгаагаараа онцлогтой.

 

ЗОН ОЛНЫ НАМЫН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГЫН ДАРГА НАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА

 

ЗОН-ын анхан шатны байгууллага болох аймаг, дүүргийн намын хорооны зарим удирдлагуудыг Бага хуралд албан ёсоор танилцууллаа. Үүнд:
Сүхбаатар дүүргийн ЗОН-ын хорооны дарга Э.Идэр
Хэнтий аймгийн ЗОН-ын хорооны дарга Б.Амарбаясгалан
Сэлэнгэ аймгийн ЗОН-ын хорооны дарга
Б.Ууганбаяр
Өмнөговь аймгийн ЗОН-ын хорооны дарга
Б.Нарангэрэл

 

 

 

ЗОН ОЛНЫ НАМЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА

 

ЗОН-ын эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааны талаар Бага хурлын гишүүд мэдээлэл авч, холбооны тэргүүн Д.Насанбаярт намын удирдлагууд болон Бага хурлын гишүүд баяр хүргэж, амжилт хүслээ. ЗОН-ын эмэгтэй гишүүд тус холбоог үүсгэн байгуулж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

 

 

 

Сэтгэгдэл

  1. Зочин

    Хэнтий нутгийн Зон олон МАНАНгаас ангижрах болтугай

  2. Зочин

    Зон олондоо амжилт

  3. Иргэг

    Тэг тэг

  4. Зочин

    Жонхуу баттулгын нам жон олны нам

  5. Зочин

    Миеэгийн нам уу

  6. Зочин

    Женко АНаас дэвшихгүй нь тодорхой болонгуут ЗОН гэгчийг зүтгүүлж бган биз дээ

  7. Зочин

    АН МАН-ын МАХН-ы машинаар орчив доо. Амжилт

  8. Зочин

    АН МАН-ын МАХН-ын машинаар орчив доо. Амжил

  9. Зочин

    Жэнкогийн нам

  10. зочин.

    Женкод ямарч амаагүй зѳв мэдээлэл бич эн

  11. Зочин

    Хэн дэвшхийн

  12. дүүрэн

    амжилт

  13. Зочин

    Ширүүн зодоонлуу ороод үрэгдэхвийдээ кк

  14. Зочин

    Энэ яг женко баттулгын нам байх, женкогийн хүн бншдэ тэр дарга нь

  15. Зочин

    Залуучууд зоригтой л байна.За за Ан Ман Махн даа цүнх барьсанаас л дээр байхдаа амжит хүсьэ.

  16. Зочин

    АН МАН МАХН намынхаа залуучуудад хэзээ ч боломж олнохгүй гэдэг нь тодорхой болсон болохоор залуучууд өөрсдөө шинээр ихлэхээр шийдсэн үү

  17. B

    Amjilt husie.

  18. Зочин

    Монголд хэрэггүй нам,чадваргүй дээд сургуулиараа дэлхийд толгой цохих болов.

  19. Зочин

    Энэ нам хамтын удирдлагын байгууллага мөн үү. Яахаараа хамтын удирдлагын байгууллага тушаал гаргадаг юм бэ. С.Эрдэнэ ингэж тэнэгтэж АН-ыг үгүй хийж байгааг харахгүй юу. Улстөрийн нам хамтын удирдлагын б.га, хэзээ ч захиргааны б.га шиг тушаал гаргадаггүй. Энтйг аягүй бол бүртгэнэ дээ. Эцэст нь хэлэхэд тогтоол гаргадаг юм.

  20. Зочин

    amjilt husii

  21. Зочин

    МАН, АН, МАХН-д тасчуулж үхэх нь дутаа юу

  22. Зочин

    Ямар хүн дэвшүүлэх вэ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү